Comment.mn

Дуучин Б.Батцэцэглэн 300 эмчид тоглолтын урилгаа бэлэглэжээ

“Ардын гурван дуу”,  “Нуун заяа”, “Утраг жаран” “Хоёр сэтгэл”, “Чамдаа зориуллаа” зэрэг дууны эзэн Дуучин Б.Батцэцэглэнгийн “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолт хоёр хоногийн дараа болох гэж байна.

Тус тоглолт гуравдугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд энэ нь Олон улсын эмч нарын баяртай давхцаж байгаа аж. Ийнхүү давхар баяр тохиож буй учир дуучин бүсгүй ард түмнийхээ энхийн манаанд зогсдог эмч нартаа талархаж явдаг сэтгэлээ илэрхийлэн 300 эмч, ажилтанд  “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолтын урилгаа бэлэглэжээ. 

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч түүний тоглолтод Монгол улсын Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн дуучин Д. Жаргалсайхан,  Төрийн Соёрхолт дуучин Д.Болд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэмбэрэл, Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Амгалан, Төгөлдөр хуурч Ү.Уртнасан,  Монгол Улсын Гавъяат жүжигчин Ч. Мөнх-Эрдэнэ,  МУСТА Б. Алтанжаргал,  Чингис хаан одонт Монгол Улсын морин хуурын чуулга оролцож, хуран цугласан үзэгч, фэнүүдийн дуу хуурын аялгуунд уяраан цэнгүүлэх болно.

“Үзэсгэлэнт Хавар” тоглолтын тасалбарыг Ub palace-н билетийн касс болон Имарт дэлгүүрийн салбаруудаас авах боломжтой. Мөн  www.ticket.mn авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8901-3773, 9696-8070 дугаараас лавлаарай.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.