1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг байгуулснаар тус компани анх байгуулагдсан төдийгүй Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэж, хөгжих эхлэлийн зам тавигджээ.

Нийслэл хотынхоо хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, системийн хэвийн ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллаж буй “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ны хамт олонд 67 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Дулаан илчээ тасралтгүй түгээж ирсэн үе үеийн удирдлагууд, ахмадууд, инженер техникийн ажилчдад нь эрүүл энх, сайн сайхныг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.