Урлаг

Дуучин Б.Батцэцэглэн “Үзэсгэлэнт хавар” тоглолтдоо оролцох уран бүтээлчдээ танилцууллаа

2024.03.27 Төр Төмбөгөр 102 үзсэн

Нугын хэвлийг ивлэж аргадаад

Нойрмог яргуй цас ханзлан дэргэд мишээгээд

Шинэхэн бүхнийг нар тэврээд

Шингэн дуутай төл орчлонг дуулаад юутай сайхан

Урин цагийг дуудан сэрээж

Уулын усны урсгал сонсогдоод

Ижил бүхэн хайр дуулаад л

Ирж яваа цаг юутай сайхан хэмээгээд Дуучин Б.Батцэцэглэн “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолтоо болоход 3 хоног үлдсэнийг дуулгалаа.

Тус тоглолтод Монгол улсын Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн дуучин Д. Жаргалсайхан,  Төрийн Соёрхолт дуучин Д.Болд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэмбэрэл, Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Амгалан, Төгөлдөр хуурч Ү.Уртнасан,  Монгол Улсын Гавъяат жүжигчин Ч. Мөнх-Эрдэнэ,  МУСТА Б. Алтанжаргал,  Чингис хаан одонт Монгол Улсын морин хуурын чуулга оролцоно.

“Үзэсгэлэнт Хавар” тоглолтын тасалбарыг Ub palace-н билетийн касс болон Имарт дэлгүүрийн салбаруудаас авах боломжтой. Мөн  www.ticket.mn авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8901-3773, 9696-8070 дугаараас лавлаарай.


Таны сэтгэгдэл
Хайлт