Морьтон монгол төсөл “Эм Жи Эл” медиа группийн харьяа болж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
Тодруулбал, Морьтон Монгол албан ёсны фэйсбүүк хуудсаараа хурдан морины уралдаан шууд дамжуулалт хийнэ. Мөн Хүлгийн төвөргөөн энтертайнментын хамт олонтой хамтран ажиллаж байна.
Шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал,
- Тайлбарлагчаар Баярсайханы Гонгор, Цэдэнсодномын Дуня

- Зураглаачаар Цагааннохойн Батбаяр, Баярмагнайн Төрбат нар ажиллана.

Баяр, наадам, сунгаа зэрэг бүхий л шууд дамжуулалтыг хийлгэхийг хүсвэл 85330727 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй Морьтон Монгол болон Хүлгийн төвөргөөн энтертайнмент цахим хуудсаараа аваарай.