
“Монгол хатад-Өв соёлын наадам” Их Хатдын өлгий нутаг Хэнтий аймгийн Баян-Адрага суманд хоёр өдрийн турш зохион байгуулагдана.
Тодруулбал, Монгол хатад- Өв соёлын наадам нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адрага сум Онон голын зүүн эрэг дээр болохоор товлогджээ. Тус наадмын хүрээнд,

- Үндэсний хувцасны загварын шоу
- Морьтон буухиа
- Шилдэг үндэсний хувцас, гоёл зүүсгэл үзэгчдээс шалгаруулах арга хэмжээ
- Мөсний шагайн тэмцээн
- Дээлтэй барилдаан
- Мөсний загасчлалын тэмцээн
- Тайга нохойны үүлдэрллэг байдал шалгаруулах арга хэмжээ
- Хээрийн цай шалгуурах
- Галын наадам зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж юм байна.
