Тун удахгүй “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” тохиох гэж байна. Энэ өдөр “Баярлалаа ээжээ” тоглолтоор хайртай ээждээ, ханьдаа, дүүдээ, эгчдээ бэлэг бариарай.
Тоглолт ердөө ганцхан удаа болох бөгөөд гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт The Corporate Convention Centre — Их танхимд болно.
Та бүхэндээ “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгааныг танилцуулъя.
НЭГТ: Баярлалаа ээжээ тоглолт нь 100% амьд буюу нэг ч фонограмм болон ам барилт байхгүй. Бүх хөгжим АНИР ПОП ОРКЕСТР-ийн хөгжимтэйгөөр бүх Дуучид өөрийн хоолойгоор буюу амьдаар дуулна.
ХОЁРТ: Тоглолтод нийт 11 уран бүтээлчид оролцоно.
- Д.Сосорбарам — ТС.МУГЖ
- Ч.Бат-Эрдэнэ — МУГЖ
- Ч.Мөнх-Эрдэнэ — МУГЖ, ятгачин
- Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаач
- Л.Чулуунбаатар — МУСТА
- П.Идэржавхлан — МУСТА
- Л.Нарангэрэл — МУСТА
- Н.Ундрал
- Нюанс хамтлаг
- Увертюра хамтлаг
- Анир поп оркестр
ГУРАВТ: Бүх уран бүтээлчид ЭЭЖИЙН ХАЙР болон ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХЭМ нандин оршихуйг магтан дуулсан бүтээлүүдээ эгшиглүүлнэ.
ДӨРӨВТ: АНИР ПОП ОРКЕСТР Монголын болон Дэлхийн сор болсон бүтээлүүдийг Б.Алтанхуяг — МУУГЗ, удирдаачийн дохиурын аясаар толилуулна.