Comment.mn

Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолт болно

“Анир” поп оркестраас төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны хүүхдийн поп оркестрын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Тоглолтод “Disney”, “Studio Ghibli”, “DreamWorks”-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим, нүд баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан, хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамтын нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа бүтээлцэхэд зориулсан аж.

Хүүхдэд амьд хөгжмөөр дамжуулан төсөөллийг бий болгох уг тоглолт суудлын тоо хязгаартай байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Тоглолт тавдугаар сарын 3-нд 17.00, 19.00 цагт Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно. Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.