Comment.mn

“THE CINEMATO” Movie & Anime orchestra концерт ердөө дөрөвхөн удаа эгшиглэнэ

Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ амьд оркестрын тоглолт үзсэн бэ? Сурагчдын амралтыг тохиолдуулан нэгэн гайхалтай тоглолтыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан, шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох “The Сinemato” оркестра тайлбарт концерт “Хөгжим-хүүхдийн боловсролд” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00, 17:00 цагуудаас ердөө 4-хөн удаа тоглогдоно.

Хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертод Аниме болон холливудын шилдэг хүүхэлдэйн кино, хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100% амьд эгшиглэнэ. 

Тус тоглолтын тайз, дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл нь хүүхдүүдэд төдийгүй гэр бүлээрээ үзэхэд таатай, тухтай орчныг бүрдүүлжээ.

“THE CINEMATO” Movie & Anime orchestra концертыг бүх насныхан үзэх боломжтой бөгөөд анги хамт олнооро, байгууллагаар хүрэлцэн ирж тухлан сууж хөгжмийн боловсролоо дээшлүүлэн цагийн хөгжилтэй өнгөрүүлэхэд урьж байна.

Та бүхэн хүүхдийнхээ соёл урлаг тэр дундаа хөгжмийн боловсролд үнэтэй хөрөнгө оруулах боломжийг танд бид олгож байна.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.