Comment.mn

“Монте Карло”oлон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс акробатын төрөлд Монголын анхны МӨНГӨН АЛИЛАГЧ ЦОМЫГ хүртлээ

СУИС-ийн БУС-ийн багш, Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, СТА Ё.Дамчаабадгарын оюун ухаан, бодлоос төрсөн гарсан бүжгийн хөдөлгөөн, найруулгаар баяжуулагдан Циркийн урлагийн бүтээл болон мэндэлсэн “ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРЭН”- онгод бүтээлийг Монголын циркийн Амараа шидэх банзны хамтлаг нь Дэлхийн циркчдийн Олимп гэгдэх циркчдийн xамгийн нэр хүндтэй “Монте Карло” 46 дахь oлон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс акробатын төрөлд Монголын анхны МӨНГӨН АЛИЛАГЧ ЦОМЫГ хүртлээ.

Энэхүү бүтээл нь оны өмнө буюу 2023 оны 10 сард БНХАУ-д зохиогдсон Дэлхийн аварга гэгдэх нэр хүндтэй тэмцээнээс “Мөнгөн арслан” хүртсэн юм.

Монголын циркчид анх Monte- Carlo Олон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс 1986 онд анх удаа уран нугаралтын төрлөөр мөнгөн алиалагч цом авсан түүхтэй аж.

Тэгвэл энэхүү гайхалтай түүхийг 37 жилийн дараа Монголын циркийн Амараа шидэх банзны группийн залуучууд акробатын төрлөөр Монте-Карлогийн анхны мөнгөн цомыг Монголдоо заллаа.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.