Comment.mn

Н.Төмөрсүх: Мэргэжлийн уран бүтээлүүдээс бүрдсэн “Эрхэм хүндэт” тоглолтондоо урьж байна

Хаврын урт өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлж, нэгэн сайхан оройг гэр бүл, найз нөхөд,  ажлын хамт олноороо мартагдашгүй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж, тоглолтын хуваарь сонирхож байгаа бол танд дуулгах маш сайхан мэдээ байна.

Дуурийн дуучин Н.Төмөрсүх энэ сарын 20-нд “UB PALACE”-ийн концкртын их танхимд 19 цагаас өөрийн бие даасан “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтыг хүргэхэд бэлэн болжээ. Тус тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгын симфони оркестр, бүжигчид оролцохоос гадна тоглолтын үеэр жазз хөгжмийн хөнгөн хэмнэлийг ч мэдрэх боломжтой. Мэргэжлийн уран бүтээлчдийн чанартай, амьдаар дуулагддаг тоглолт тун ховордсон энэ үед жинхэнэ урлаг, уран бүтээлийг мэдрэхийн тулд та “Эрхэм хүндэт” тоглолтыг заавал зориорой.

“Эрхэм хүндэт” тоглолтонд эрхэм Та бүхэнд ая дуугаа өргөхөөр МУГЖ, дуучин Ө.Уянга, “Ньюанс” хамтлаг, дуучин Р.Дэлгэрмаа, Н.Ундрал, Н.Алтаншагай нар хүрэлцэн ирэх юм.

Дашрамд сонирхуулахад, Н.Төмөрсүх нь 1985 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн бөгөөд 10 жилээ аймгийнхаа 2-р сургуулийг дүүргэж, 2004 онд СУИС-ийг Монгол Улсын дуурийн дуулаач гэсэн мэргэжлээр МУГЖ Б.Цэцэг багшийн удирдлага дор суралцаж 2009 онд төгссөн байна. Төгссөнийхөө дараагаар 2011 онд ДБЭТ-т дуучнаар орж ажилласнаар олон сайхан мэргэжлийн уран бүтээлүүдийг хийжээ. Тун ударгүй болох тоглолтынхоо талаар тэрээр  “Эрхэм хүндэт” нэртэй энэхүү тоглолтоо хүн бүрийг эрхэмлэн, дээдлэе, хүндлэе гэсэн санааг агуулан нэрлэлээ. Үзэгч олон болон тэдний алга ташилтгүйгээр бидний хийж буй уран бүтээл амьгүй зүйлтэй адил. Тиймээс бид үзэгчдээ хайр хүндэтгэлээр, олон сайхан уран бүтээлээр баярлуулж, цааш явах эрч хүчээ олж авдаг” гэсэн юм.

Дуучин Н.Төмөрсүх 2019 онд өөрийн есөн уран бүтээлийг багтаасан “Амь халуун уул” нэртэй анхны цомгоо гаргасан бол 2010 онд УДБЭТ-т “Теонер” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан удаатай.

Тэгвэл 2022 он түүний хувьд уран бүтээлийн олз омог ихтэйгээр эхэлж байна. Учир нь тоглолтоос гадна тэрээр “Эрхэм хүндэт” нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар хэвлэлтэнд явуулсан гэдгээ бидэнд дуулгасан юм.

Ингээд та бүхнийг “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтонд урьж байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.