Comment.mn

Шинэ клип: S4 “Сэтгэлийн хөг”

Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус шинэ клипээ цацлаа. Сэтгэлийн хөг нэртэй шинэхэн уран бүтээлийнх нь хөгжмийг Л.Балхжав (МУУГЗ), дууны үгийг Н.Бат-Орших зохиожээ.  Мөн Б. Чинбат (МУУГЗ) продюсероор нь ажиллаж, One music ᠋продакшн, Pro music продакшн хамтран бүтээсэн аж. Шинэхэн клипнийхээ зураг авалтыг БНХАУ-д хийжээ.

Сэтгэлийн хөг нэртэй энэхүү уран бүтээлийг өмнө нь Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулж олны хүртээл болгож байсан билээ. Харин энэ удаад эрэгтэй хамтлаг сэргээж орчин цагт дуулсанаараа онцлог  бөгөөд клипний зураг авалтыг БНХАУ-д хийжээ.

Тус хамтлагийн залуус өмнөх долоо хоногт Битбоксчин Баачкатай хамтарч алдарт Queen хамтлагийн ‘Bohemian Rhapsody’ дууг коверлож сонсогчдын хүртээл болгосон. Энэхүү  дуу нь фэнүүдэд нь маш их таалагдсан бөгөөд тэдний цаашдын уран бүтээлд амжилт хүссэн юм. 

S4 хамтлаг ‘Дурлахаараа’, ‘Эмзэг дэлбээ’, ‘Би чамд хайртай’ Реппер Данкатай хамтран дуулсан ‘We are one’,  ’20 нас’, ‘Монголжингоо’, ‘Үнсэлт’, ‘Миний хайр’ зэрэг хит дуунуудаастайгаас гадна дэлхийн алдартай уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөөрөө коверлон дуулж сонсогч, үзэгчдийн хүртээл болгодог билээ. 

Ингээд тус хамтлагийн залуусын ᠋’Сэтгэлийн хөг’-өөр аялцгаая.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.