Comment.mn

Домогт Хос хунгийн дуулийг S4 хамтлаг, дуучин Саса хэр дуулав

Монголд шинэлэг өнгө төрхтэйгээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж яваа S4 хамтлагийн залуус дуучин Саса-тай хамтран дуулжээ.

Тэд домогт Никитон хамтлагийн Хос хунгийн дууль дууг хамтран төгөлдөр хуур, ACapella-г хослуулан дуулсан нь сонсогчдоос өндөр үнэлгээг аваад байна.

Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийг залуусыг хөгжмийн урлагийн шүтэн бишрэгчид хэдийнээ мэднэ. Тус хамтлаг ‘Дурлахаараа’, ‘Эмзэг дэлбээ’, ‘Би чамд хайртай’ Реппер Данкатай хамтран дуулсан ‘We are onе’ зэрэг олон сайхан хит дуунуудтайгаас гадна дэлхийн алдартай уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөөрөө коверлон дуулж үзэгчдийн хүртээл болгосоор байгаа юм. Тухайлбал өнгөрсөн жил Pentatonix хамтлагийн That’s Christmas to Me дууг коверлон шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байв. Энэ оны төгсгөлд ч фэнүүддээ барих гэнэтийн бэлэг барих гэнэ шүү.

Харин дуучин Саса буюу Б.Санчирыг сошиалд Никитон хамтлагийн Нандин шүтээн дууг дуулсан бичлэгээр нь хөгжимд дурлагч залуус таних болсон билээ. Анх түүний баргил хоолойг сонсоод Никитоны хамтлагийн дуучин Баачкаг дуулж байна хэмээн андуурч байсан гэдэг. Ингээд тэднийг домогт хамтлагийн дууг хэрхэн коверлосонг сонсцгооё.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.