
Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газар Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах цэгийг цөөрүүлэх, өндөр хатуулагтай архи худалдах тусгай цэг байгуулах асуудлыг тусгаад байгаа аж.
П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn