Нийгэм

Монгол нүүдэлчин фестивалийг зорих иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ

2025.02.14 Төр Төмбөгөр 27 үзсэн

Монгол нүүдэлчин өвлийн фестиваль 2025 энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах билээ.

Тэгвэл эл наадмыг зорих иргэдэд зориулж үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр болжээ.

Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас 5 автобус ээлжлэн 09:30-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Таны сэтгэгдэл
Хайлт