Нийгэм

Давтан шинжилгээгээр хоёр хүнээс коронавирус илэрсэн

2020.06.23 Төр Төмбөгөр 31 үзсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ” гэв.

Таны сэтгэгдэл
Хайлт