Нийгэм

Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ

2020.04.14 Төр Төмбөгөр 6 үзсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 

502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ” гэсэн мэдээллийг өглөө.

Таны сэтгэгдэл
Хайлт