Нийгэм

Дахин нэг иргэн угаартаж нас баржээ

2019.10.07 Төр Төмбөгөр 118 үзсэн

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хордож тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ.

Түүнтэй хамт байсан 58 настай, эмэгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай боловч босч явж чадахгүй байдалтай байгаа аж.

Энэ хэргийг СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Таны сэтгэгдэл
Хайлт