Нийгэм

Импортын улаан алимнаас хачиг илэрчээ

2015.02.09 Төр Төмбөгөр 183 үзсэн

Импортын улаан алимнаас хачиг илэрчээ

Ховд аймгийн Ярантын боомтоор импортлосон алимнаас дээж авч, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавьж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавьжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ. Улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй, хөнөөлт шавьж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна

С.ХОРЛОО

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт