Нийгэм

Бага насны хүүхдийг хүчирхийлээд 15 жилийн ял сонсов

2015.01.27 Төр Төмбөгөр 265 үзсэн
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багт насанд хүрээгүй 14 настай Э нь гурван настай Х-г хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 13-нд болж, 15 тоот шийтгэх тогтоолыг гарган насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн хорих ял оноосон байна.

Ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт