Нийгэм

620 хүүхдийн суудалтай бага сургууль нээлтээ хийнэ

2015.01.26 Төр Төмбөгөр 215 үзсэн

620 хүүхдийн суудалтай бага сургууль нээлтээ хийнэ

-Өнөөдөр 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж оролцоно. Энэ үеэр 2014 оны шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээг танилцуулах бөгөөд шүүхийн шийдвэрийг ухаалаг гар утсаар харах боломжтой болсон талаар мэдээлнэ.

-Өнөөдөр хичээлийн шинэ улирал эхэллээ. Үүнтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах 620 хүүхдийн суудалтай бага сургууль 12:00 цагаас нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээж авна.

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт