Нийгэм

Нора: Цаанаасаа ингээд төрчихсөн хүмүүсийг үзэн ядах хэрэггүй

2015.01.16 Төр Төмбөгөр 395 үзсэн

Нора: Цаанаасаа ингээд төрчихсөн хүмүүсийг үзэн ядах хэрэггүй

Модель Нора бэлгийн чиг хандлагийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. Тодруулбал, тэрбээр “Эвий дээ адилхан хүн шүү дээ. Өөрийн дур хүсэл гаж сонирхолдоо ийм амьдралыг сонгоогүй цаанаасаа ингээд төрчихсөн хүмүүсийг үзэн ядаад яах нь вэ дээ. Тэртэй тэргүй эмэгтэй оюун ухаан сэтгэлтэй ч эрэгтэй биед андуурагдаж төрөөд бүх насаараа шаналж яваа хүмүүс. Тус дэм болж чадахгүй юм аа гэхэд ядаж битгий жигшиж зэвүүц. Чиний ах, эгч, дүү, үр хүүхэд чинь ийм төрж, болж болно. Хүнийг бэлгийн чиг хандлагаар шүүж, нийгмээс тусгаарлах эрх хэнд ч байхгүй. Дунд сургуулийн хичээлийн програмд иймэрхүү ойлголтууд өгдөг тусгай багш арга зүйч гаргаж өгөхгүй бол манай дунд сургууль төгсөж буй хүүхдүүд бэлгийн эрүүл мэнд болон бэлгийн чиг хандлагын талаар ямар ч бодит ойлголтгүй амьдралд хөл тавьж буй нь харамсалтай”  гэв.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт