Нийгэм

СКАЙТел группийн ажилчид ковид-19 ийн эсрэг вакцинд хамрагдлаа

2021.03.15 Төр Төмбөгөр 116 үзсэн

Харилцаа холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг СКАЙтел групп нь цар тахлын энэ үед эрсдэлээс хамгаалан ажилтнуудаа  вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Вакцинжуулалтад тус группийн үндсэн болон гэрээт ажилтнууд хамрагдаж эхний тунгаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахисан орчинд хийлгэсэн байна.

Ийнхүү борлуулалт үйлчилгээний ажилтнууд вакцинжуулалтад хамрагдсанаар иргэд, хэрэглэгчид СКАЙтел группийн салбараар айх аюулгүй үйлчлүүлэх боломж нэмэгдэж байна. 

СКАЙтел групп нь цар тахлын  хүнд үед ч  хэрэглэгчдийнхээ харилцаа холбоо, сүлжээг тасалдуулалгүй  халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөн үйл ажиллагаагаа явуулж буй билээ. 

Таны сэтгэгдэл
Хайлт