Нийгэм

Завхан аймагт -52.9 хэм хүйтэрч байжээ

2020.12.29 Төр Төмбөгөр 22 үзсэн

Сүүлийн өдрүүдэд жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ хүйтрэлтэй холбоотой нэгэн сонирхолтой баримтыг товч дурдвал, 1969 оны 01 сарын 27,30-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 52.9 хэм хүрч хүйтэрч байж.

Одоогоор үүнээс давж хүйтэрсэн сум суурин байхгүй гэж ус цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлсэн юм. Өнгөрсөн шөнө Завханы Отгон суманд -49, Тосонцэнгэл суманд -42.7 хэм хүрч хүйтэрчээ.

Зураг:2020.12.29 Завхан Тосонцэнгэл сум

Таны сэтгэгдэл
Хайлт