Нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж,энэ сарын 21-нээс хэвийн горимд үе шаттайгаар нээхээр болжээ

2020.09.14 Төр Төмбөгөр 104 үзсэн

Дэлхийг хамарсан цар тахал өвчний улмаас энэ сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлсэн бөгөөд энэ шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх эсэх талаар өнөөдөр 10.00 цагаас УОК хуралдсан юм.

Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Тодруулбал, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдрөөс хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг өнөөдөр 14.00 цагаас хуралдпах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх юм.

Таны сэтгэгдэл
Хайлт