Нийгэм

Оюутнууд автобусны мөнгөнд санаа зоволтгүй боллоо

2014.12.27 Төр Төмбөгөр 301 үзсэн
Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс оюутнууд автобусны билетийн үнэ 500 төгрөг болсноос үүдэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих боломжгүй дээрээ тулаад байсан. Улмаар эл асуудлаар Монголын Оюутны холбоо 11 сарын 17-ны өдөр оюутан суралцагчидтай хамтарсан албан шаардлага хүргүүлжээ.

Тэгвэл тэдний тавьсан шаардлага биеллээ олж нэгдүгээр сарын 01-нээс 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутан суралцагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг чиглэл, харгалзалгүй саадгүй зорчуулах шийдвэр гарсныг нийслэлийн удирдлагууд өнөөдөр танилцуулав.

Эх сурвалж www.wikimon.mn
Таны сэтгэгдэл
Хайлт