Улстөр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

2020.02.27 Төр Төмбөгөр 12 үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн сацуу коронавирусын тархалттай холбоотой асуудлаар БНХАУ-ын удирдлагуудтай туршлага, санал солилцох ажээ.   Энэ тухай БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна.   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байсан юм.  

Таны сэтгэгдэл
Хайлт