![]() |
-Монголын залуучуудын холбоод 14:00 цагаас мисс Төрбатын Батцэцэгт Улаанбаатар хот дахь Дархан Уул аймгийн залуучуудын холбооноос Монголын залуучуудын холбооны дээд шагнал гардуулах еслолын арга хэмжээ болно.- “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Тусгаар тогтнолын ордны их танхимд 11:00 цагаас болно. НАМОХ-ноос салбар бүрийн шилдэгийн шилдэг есөн оюутанг шалгаруулан цом, хүндэт өргөмжлөл, шагнал гардуулах томоохон арга хэмжээ болох юм.
-Нийслэлийн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ийг шалгаруулж шагнал гардуулах ёслолын ажиллагааг 15:00 цагт нийслэлийн “Улаанбаатар” чуулгын их танхимд зохион байгуулах гэж байна.
-Стандартчилал, хэмжил зүйн газрын, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын хэлтсээс хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 гэрчилгээ, Байгаль орчны удирдлагын ISO 14001 гэрчилгээг 13:00 цагаас гардуулна.
Эх сурвалж http://www.info.mn
