Нийгэм

Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар буу тулган сүрдүүлжээ

2019.11.19 Төр Төмбөгөр 10 үзсэн

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ нэгэнтэйгээ марган улмаар буу тулган айлган сүрдүүлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, 2019.10.17-ны өдөр БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрэн дээр нэгэн автомашины жолооч буу гаргаж ирэн буудна гэж айлган сүрдүүлсэн гэх гомдол мэдээллийг 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Шалгалтаар 41 настай Э гэгч нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар 35 настай Б-г айлган сүрдүүлсэн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Таны сэтгэгдэл
Хайлт