Comment.mn

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томиллоо

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. 

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталснаар тэрбээр байнгын хорооны даргаар томилогдсон байна. 

Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр  сарын 08-ны өдөр төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 

Тэрбээр 

1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургуулийг,

1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн

2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2021 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. Эрхзүйч мэргэжилтэй.

2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах,

2004-2006 онд Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах,

2006-2008 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах,

2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт ахлах референт,

2011-2012 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,

2012-2016 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан,

2016-2020 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга,

2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга,

2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.