Comment.mn

Мөнхбат овогтой Хакүхо Шо Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо

Хакүхо Шо нь Япон улсын мэргэжлийн сумод 24 жил тасралтгүй бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл амжилт гаргаж, 5 геннисын амжилтыг тогтоож их спортын талбарт онцгой үүрэг, гавьяа байгуулж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй хувь нэмэр оруулан манлайлж буйг үнэлж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр анхны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилсөн билээ.

Энэхүү эрхэм хүндтэй анхны өргөмжлөлийг Ерөнхийлөгч Г.Батзаяа Япон улсын Токио хотод 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хакүхо Шод гардуулан өглөө.

Хакүхо Шо нь 2004 онд Хөдөлмөрийн хүндэт, 2005 онд Алтан гадас, 2006 онд Гавьяат тамирчин, 2007 онд Сүхбаатарын одон, 2015 онд Хөдөлмөрийн баатар хүртэж байсан юм.

Хакүхо Шогийн Мэргэжлийн сумод гаргасан амжилт:

2004 он 05 сар – Дээд зиндаа

2005 он 01 сар – Комүсүби цол

2005 он 03 сар – Сэкиваке цол

2006 он 05 сар – Озэки цол

2007 он 05 сар – Ёкозүна цол

2015 он 03 сар – 45 удаа Мэргэжлийн сумод түрүүлж Дэлхийн Геннисын амжилт

2015 он 03 сар – 15 удаа дарааллан босоо түрүүлсэн Дэлхийн Геннисын амжилт

2023 он 08 сарын 27 – 121 удаа гарын хээ дардас ахиулсан.

Хакүхо Шогийн Мэргэжлийн сумод ажилласан байдал:

2001 оны 03 сард – Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний бөх

2021 оны 10 сард – Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний Туслах багш

2022 оны 08 сараас- Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний Эзэн багш

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.