Comment.mn

“Дэлхийн Залуучуудын Их наадам”-д 100 гаруй монгол залуус амжилттай оролцоод ирлээ

Монголын 100 гаруй залуус Дэлхийн Залуучуудын Наадамд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Тус наадам нь  Оросын Холбооны улсын Сочи хотод болж өндөрлөсөн юм. Энэхүү арга хэмжээнд 180 орны 20.000 залуучууд,

  • Боловсрол
  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Соёл, түүх
  • Эрүүл мэнд, эдийн засаг, технологи, уран барилга, улс төр
  • Олон улсын аюулгүй байдал
  • ХМХ
  • Иргэний нийгэм
  • Сайн дурын үйл ажиллагаа зэрэг олон салбар байгууллагуудын лидерүүд төлөөлөн оролцжээ.

Наадмын талаар, МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Г.Ганзориг “Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар дахь Русский домын хамт олонтой хамтран Дэлхийн залуучуудын их наадамд оролцох урилгаа хүлээж аваад дотооддоо сонгон шалгаруулалтаа явуулсан. Дотооддоо 2-3 дуаагийн уулзалтуудаа хийгээд гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сочи хотод 100 залуустайгаа очиж оролцоод ирлээ. 

Нийт 600 гаруй залуучууд оролцохоор бүртгүүлээд үүнээсээ 100 гаруйг нь сонгон шалгаруулж явуулсан. Шалгарсан залуус маань бүхий л үйл ажиллагаанд 800 үйл ажиллагаандаа өөрсдийн чиглэлдээ амжилттай оролцоод эх орныхоо нэрийг гаргаад ирсэн” гэлээ.

Тус наадам нь гуравдугаар сарын 02-6-ны өдрүүдэд баялаг хөтөлбөртэйгээр үргэлжлэн зохион байгуулагдсан бөгөөд 100 гаруй залуучуудаас өдөр бүр идэвхтэй оролцсон оролцогч нь “Хүннү эйр” компанийн ахлах инженер “Мартагдахааргүй таван өдрийг өнгөрүүллээ. Би ОХУ-д 2017 онд оюутан байхдаа энэхүү наадамд оролцож байсан. 30 мянган оролцогчид оролцсон 185 орны залуус хамрагдсан. Энэ удаагийн наадамд  боловсрол, техник технологийн түвшинд ОХУ тэргүүлэгч гэдгээ харуулж батлах шиг боллоо. Өмнөх наадамд соёл, спортын арга хэмжээ их иүлхүү болж байсан. Харин энэ жил алхам бүрд боловсрол, техник технологийг харуулсан олон сайхан арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн тус наадамд оролцсон сэтгэгдлээ хуваалцлаа.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.