Comment.mn

Ирэх гуравдугаар сард “БҮРГЭДИЙН БАЯР-2024” наадам болно

Монголд зочлох жилийн хүрээнд “Бүргэдийн баяр 2024” наадам ирэх гуравдугаар сард  Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. 

Тодруулбал, гуравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Баярын үеэр олон зуун жилийн түүхтэй Казак ард түмний бүргэдээр ан бариулах ёс заншлыг таниулан үзүүлэх юм.

Мөн бүргэдээ хэрхэн сайн сургасан байдал морьтон баатрын шоу тоглолт, үндэсний үйлдвэрлэлийн худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа таныг хүлээж байна.

Дашрамд дуулгахад, 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Бүргэдийн баярын Ерөнхий ивээн тэтгэгч HushKhan брэнд ажиллана.  Ulaanbaatar City Bus автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд  Сүхбаатрын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу хөдлөх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99101727, 95951727, 8861 172 дугаараас лавлах боломжтой бөгөөд тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.