Comment.mn

Б.Алтангэрэл: Монгол Улс тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформтой боллоо

Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформын иргэд, аж ахуйн нэгж болон Монгол улсын эдийн засагт авчрах бүтээмжийн талаар “ABA” аппликейшнийг нэвтрүүлж буй Грийн группын Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

зураг

– Энэ платформ иргэдийн амьдралд ямар тустай талаар ярилцлагаа эхэлье.

Такси, ачаа тээвэр, түрээс болон хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэгдсэн дижитал платформд багтааснаар иргэдийн амьдралыг элдэв дарамтаас чөлөөлж байгаа юм. Заавал үнэ цохиж такси барьдаг, эсвэл айл гэрээ нүүлгэх машинаа очиж ярих гэж давхар цаг, мөнгө үрдэг үе ийнхүү ард хоцорч байна.

“ABA” аппликейшнаас бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг авахдаа тээвэрлэх өдөр, үйлчилгээний төрөл болон төлбөрийн хэрэгслээ сонгож, зардлыг урьдчилан тооцоолох боломжтой. Нөгөө талдаа тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчид зөвхөн найдвартай, сэтгэлд хүрсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд бонус авах боломжтой Дэлхийд тогтсон соёлыг нэвтрүүлж байна. Иргэд та бид үнэт цагаа тээврийн хэрэгслийн үйлчилгээний учрыг олоход биш ар гэр, амжилт бүтээлдээ зориулснаар улс орон баян байна шүү дээ.

зураг

-Тэгвэл Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай вэ?

Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ (Mobility as a service platform) Бизнес эрхлэгчид, компаниудыг зардлаа хэмнэж, логистикийн үр ашигтай менежмент хийх боломжийг олгож байна. Мөнгөө хөдлөх хөрөнгөд түгжиж байхаар, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглах нь бизнесийн бүтээмжийг өсгөнө шүү дээ.

Грийн группын хувьд Талын Монгол брэнд болон хүнсний бүтээгдэхүүнүүдийн экспорт зэрэг үндэсний хэмжээний болон олон улсын томоохон нийлүүлэлтийн системүүдийг үүсгээд байна. Бид байгууллагынхаа 100 гаруй автомашинд шатахуун зарцуулалтыг 30 хувь, яндангаас нь ялгарах хорт удааны нэгдлийг 70 хувиар бууруулдаг “Eco” төхөөрөмжийг суурилуулсан. Мөн хүнсний үйлдвэрээс гардаг уурыг дулааны зориулалтаар ашиглахаас гадна “Active garden” төслийн нийтийн эзэмшлийн талбайн 70 хувийг  бүрдүүлдэг ногоон байгууламждаа саарал ус ашиглаж байна. Грийн группын хамгийн отгон төсөл болох Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ бизнесийн байгууллагуудыг дараагийн шатанд гарах шийдэл болж байгааг дуулгахад таатай байна.

зураг

-Энэ төсөл Улс орны эдийн засгийн өсөлтөд үлэмж нэмэртэй нь илт харагдаж байна.

2021 онд Грийн групп Сингапурын хөрөнгө оруулалтын чуулганд оролцох үеэр хот төлөвлөлтийн тэргүүлэгч компанитай танилцаж, Монголд урьсан юм. 7 хоногийн турш Улаанбаатар хотын нөхцөл байдалд ажиглалт хийснийхээ дараа тэд Монголчууд ихэнх цагаа зам дээр өнгөрүүлж, бүтээмжийн алдагдалд орж байгаа тухай дүгнэлт гаргасан. Ингээд Грийн групп энэхүү компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Сингапурын нөү хауг шингээсэн, бүгдийг багтаасан АВА аппликейшн 2024 оны 02-р сарын 22-ны өдөр  албан ёсоор нэвтрэхэд бэлэн боллоо. 

Хотын тээврийн хэрэгслийн үйлчилгээг дараагийн шатанд гаргаснаар түгжрэл багасаж, иргэд, байгууллагуудын бүтээмж нэмэгдэж, автомашинуудын төвлөрөл буурснаар байгаль экологийн нөлөөлөл, тэр тусмаа агаарын бохирдлыг ч бууруулах ач холбогдолтой. Энэхүү төслийн хүрээнд бид утааг 100 хувь бууруулах зорилготой BYD үйлдвэрийн 1000 ширхэг цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлэх юм.

Та дараах холбоосоор АBA сошиал хаягуудтай нэгдээрэй.

  1. АBA пэйж:  shorturl.at/bqGZ6
  2. ABA Аравт: shorturl.at/nDRV9
  3. ABA хэрэглэгчид: shorturl.at/wALRT
  4. ABA жолоочид: shorturl.at/hnJS8

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.