УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
“Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан 175 хүн дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтсан байдаг. Тэрбээр эхний хоёр өдрийн сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй.
Ирээгүй тухайгаа тэрбээр “гадаадад байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Харин Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар хүрэлцэн ирж оролцож байгаа юм.
![](http://www.comment.mn/wp-content/uploads/2023/12/db473937b73cf8d0265d82e926cbdb13-1024x629.jpg)