Comment.mn

Соёлын бүтээлч сар: 3000 өсвөр насныхан Соёлын эрхийн бичгээрээ зааланд тоглохыг хүсэж байна

-3000-улаа Соёлын эрхийн бичгээрээ  зааланд тоглохыг хүсэж байна гэв-

Улаанбаатар Паласыг томчууд л тоглолт үзэхээрээ 3000-улаа дүүргэдэг. Тэгвэл уг тоглолтын заалыг өчигдөр өсвөр үеийнхэн, ангийн багш нартайгаа хамтдаа жүжиг үзэхээр зорин ирж дүүргэж буйг хараад ихэд сониучирхав.

Тэд энд “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өсвөр насны 51 мянган хүүхэд соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа нь энэ юм. Бидний ирээдүй хойч үеийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй болсныг томчууд бид бүгд мэднэ. Мөнгөтэй, орлого сайтайн хичээлээс гадуурх сургалт, секц, кино, жүжиг үзүүлдэг. Гэхдээ талаас их хувь нь сургалтад нь явуулах нь бүү хэл соёл урлагийн үйлчилгээнд ч хамруулж чаддаггүй гэх судалгаа гарсан гэвэл уншигч та итгэх үү? Харин бодит амьдрал дээр энэ үнэн. Судалгаагаар монгол улсын эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг хэмээн гарчээ.

Тэднээс Соёлын сайд Ч.Номин “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг” талаар асуухад, “чөлөөт цагаа ном унших”, “кофе хийдэг”, “өөрийгөө хөгжүүлэхэд зориулж ирээдүйгээ боддог” гэх зэрэг хариултыг хүүхдүүд өөрсдийнхөөрөө өгөв. Мөн тэрбээр “Чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулж аав, ээж нь мөнгө өгч байна уу” хэмээн асуухад “өгөхгүй байна” гэж ихэнх хүүхдүүд хариулсан юм.

“Хэрвээ та хэдэд сар болгон өөрийнхөө дуртай кино, дуртай номоо худалдаж авах, хөгжим сонсох, хөгжмийн зэмсэг авах боломжтой эрх олгогдвол хамгийн түрүүнд юунд зарцуулах вэ? гэхэд 3000 хүүхэд дуу нэгтэйгээр “Спорт зааланд тоглохыг хүсэж буйгаа” хэлэв. 

Дэлхийн улс орнууд өсвөр насны иргэдээ соёлын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын боловсролтой, соёл хүртэж сурсан бүтээлч иргэнийг бэлдэх зорилгоор соёлын эрхийн бичиг буюу соёлын пассыг хэрэгжүүлдэг. Тэгвэл Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэхээр дэмжигдсэн билээ. Уг хуулийн төсөлд “Соёлын эрхийн бичиг”-ийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгагдаж, хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү эрхийн бичгийг хэрэгжүүлэх үүднээс улс орон даяар 16-18 насны 51 мянган хүүхдийг соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамрагдаж, цахим ном, сэтгүүл худалдан авах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд тандалт судалгааны ажлыг эхлүүллээ. 

-Соёлын эрхийн бичиг гэж юу?-

Аливаа улс оронд бүхий л насны хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гэж бий. Гэтэл монгол улсын өсвөр насныханд буюу 15-18 насныханд тулгамдаж байгаа асуудлуудыг олон төрлөөр судлахад хэрэгцээ, шаардлага их байгаа хэмээжээ. Харин бага насны хүүхдүүд эцэг эх, багш нарын хараа хяналт сайн тавигдаж чадаж байгаа гэж судалгаагаар гарсан байна. Эцэг эхчүүд 18 наснаас дээш насныхан харьцангуй бие даах чадвартай болчихож байна гэж үздэг.

Гэтэл НҮБ-аас хийсэн судалгаанд манай улсын Өсвөр насныхныг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна гэжээ. Энэ насныхныг маш их үл хайхарч байгаа нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Жил ирэх тусам өсвөр насныхан гэмт хэрэг зөрчилд холбогдох эрсдэл нэмэгдэж байгаа аж. Энэ чиглэлд цагдаагийн байгууллага, Соёлын урлагийн газрынхан хамтарч ажиллаад шалтгаан нөхцөлийг тогтооход чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөл бага байгаа учраас ийнхүү хэрэгт өртдөг. Эцэг эх нь бие бялдрын хувьд том болчихоор нь том болчихсон гээд бодчихдог. Ингэснээр эцэг эхийн хараа хяналтаас холдож ирдэг байна. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдэд эцэг, эхийн тавих хараа хяналт сайн байдаг. Гэвч өсвөр насныхны хувьд бие физиологийн шилжилтийн үе дээрээ ирчихсэн өөрийнхөө хувьд маш том болчихсон мэт сэтгэгдэл төрдөг байна. Эцэг эхийнхээ хувьд ч том болчихсон юм шиг мэдрэмжийг өгдгөөрөө энэ насныхан үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэдэг нь судалгаагаар гарчээ.

Сэтгэл зүйд нь маш том өөрчлөлт орж ирдэг учраас анги хамт олон, найз нөхдөөсөө тусгаарлагдах өөрийн гэсэн бие даасан шийдвэр гаргах, багшийнхаа үгэнд орохоо болих гэх мэтчилэн олон нөхцөлөөс үүдэж эрсдэл рүү орж байгаа гэв.

Энэ үед улс орнууд тусгайлан анхаарсан бодлого хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого нь Олон улсад хэрэгждэг юм байна. Тодруулбал, Соёл урлагийн боловсролоор дамжуулан төлөвшүүлэх. Энэ нь тухайн хүүхдийн дотоо сэтгэлийг нээх, хүсэж байгаа мөн чанарыг нь илрүүлж гаргаж ирээд ирээдүйд хэн болох гээд байгаа вэ? гэдгээ олоход нь тусалдаг байна. Үүнийг соёл, урлагийн боловсрол гэнэ. Уг бодлогыг одоогийн байдлаар 50 гаруй улс хэрэглэдэг. Соёл урлагийн эрхийн бичиг буюу culture pass-ыг хүүхэд 16 нас хүрээд өсвөр насны хүүхэд болоход нь эрх нь үүсдэг. Ингээд эрх нь үүсээд ирэхээр улсаас маш олон төрлийн соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээнд хамруулж өгдөг. Хүүхдүүд хамтдаа кино, жүжиг үзэх, зааланд тоглох нийтээрээ шийдвэр гаргаж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж манай улсад байхгүй болсон. Энэ нь хотын хэт төлөвлөлттэй холбоотой Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд ачаалалтай болсон. Үүнээс үүдэж урлаг, спорт заалаар үйлчлүүлэх боломж хомс байгаа юм. Анги даасан багш нь хүүхдүүддээ цаг гаргаж анхаарал хандуулах боломжгүй. Ингээд хичээлээ тараад өөр өөрсдийн шийдвэрээ гаргаж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Нөгөөтээгүүр, амьдралын өрхийн орлогоос шууд хамааралтай.  Өрхийн орлогын судалгаагаар дийлэнх хувь нь дундаж, дунджаас доош түвшинд амьдарч байгаа учраас илүү мөнгө гаргаж тэнд зориулж чадахгүй байна. Олон цагаар ажилласан эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хоногийн хоол, өмсөх хувцсыг л хангахаас илүү гарч соёл урлагийн үйлчилгээнд хамруулах бололцоо муу. Энэ мэтчилэн олон суурь шалтгаантай судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Соёлын яам хийжээ.

Ирээдүйн 20 жилд Монголын соёлтой иргэнийг бэлтгэн гаргахын тулд өнөөдөр залуучуудаас эхэлье гэж төлөвлөн уг ажлаа эхлүүлжээ. 15-18 насныхан Соёлын эрхийн бичигтэй болсноор, спорт зааланд чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлагийн тоглолт, кино үзэх, дуу хөгжим сонсох, ном авах гэхчлэн дандаа соёл урлагтай холбоотой арга хэмжээнд хамрагдах юм. Хамгийн чухал нь, өсвөр насныхан бүтээл хийхийн тулд шаардлагатай хэрэгцээ, шаардлагатай зүйлсээ авч болох боломжоор хангагдана. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг баталснаар жил болгон 16-18 насны өсвөр насныханд Соёлын эрхийн бичгийг олгоно. Ингэснээрээ тэд өнөөдөр өөрсдөд нь сургууль нь спорт заалаа түрээсэлдэг байдлыг халж эрхийн бичгээрээ анги хамт олноороо тоглож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдартаа анхаарах юм. Биеийн тамирын хичээл орох спорт заал байхгүй улмаас хүүхдүүдийг гүйж чадахгүй болсон, хөдөлгөөний дутагдалд орсон гэдгийг нийтээрээ мэдэж буй. Тэгвэл эрхийн бичигтэй болсноор өсвөр насныхны эрүүл мэнд, оюунд нь томоохон хөрөнгө оруулалт болох юм аа.

-Соёлын бүтээлч сар энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна-

Соёлын бүтээлч сар энэ жил гуравдах жилдээ зохион байгуулагдаж байна. Эхний жилдээ Соёлын яам анхлан байгуулагдсан учраас ямар үйл ажиллагааг эрхлэх вэ, хэнтэй хамтарч ажиллах вэ, ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ гэдгээ төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, соёлын яамны үйл ажиллагаа сурталчлах, чөлөөт уран бүтээлчдээ салбарынхаа эгнээнд нэгтгэн оруулах бодлогыг баримтлан ажиллажээ.

Хоёр дахь жилийн “Соёлын бүтээлч сар”-аараа бүтэн жил хийсэн судалгаан дээрээ үндэслэн яам ямар бодлогыг тэргүүлэн хөгжүүлэх вэ? гэдгээ олон нийтэд зарлажээ. Ингээд хамрах хүрээгээ тодорхойлж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар, 93 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хүмүүст бодлого, үйл ажиллагаа танилцуулсан байна. Харин энэ жилийнхээ “Соёлын бүтээлч сар”-аар ирээдүй хойч үе рүүгээ чиглэсэн ажилд ханцуй шамлан орсон нь энэ юм.

Бүтээлч залуус, соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудаа дэмжих. Тэд нарыг Соёлын яам мэдээллээр хангах, ямар боломжоор хангаж ажиллахаа танилцуулах тэдний хэрэгцээ шаардлагад тулгамдсан асуудлыг сонсож, дэмжин дэлхийн түвшинд хүргэхийн тулд хамтын ажиллагаандаа анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэв.

Нөгөө талаас ирээдүй хойч үеийн монгол улсыг авч явах иргэдийг бэлтгэхэд анхаарчээ. Өөрөөр хэлбэл, залуусаа соёлтой иргэн болгож төлөвшүүлнэ гэсэн үг юм. Өнөөдөр бид хүмүүсийг соёлгүй болж, гудамж талбайд нус цэр, хогоо хаяж, бие бие рүүгээ муухай үгээр доромжилж байна гээд л бухимдаад байгаа. Энэ үйлдэл нь 15, 20 жилийн өмнө зарчим, бодлогогүй явсны илрэлээр гарч ирж буй үйлдэл юм. Энэ нөхцөл байдлыг цааш үргэлжлүүлэхгүйн тулд залуу үеэсээ эхэлж Соёлын бүтээлч сарынхаа хүрээнд залуу үеийнхэндээ бүх нийтийн соёлын боловсрол гэдгийг үзүүлж байгаа юм байна.

-Бүтээлч залуусгүй болох эрсдэлтэй тулгараад байна-

Бүх нийтийн соёлын боловсрол гэж юу вэ? гэдгийг соёлын бүтээлч сарынхаа хүрээнд үзүүлж таниулж буй. Энэ нь Соёлын яамны бас нэг чиг үүрэг юм. Соёлын яам соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээн сурталчлах чиг үүрэгтэй. Нөгөөтээгүүр, Монгол улсын урлаг, соёлыг хөгжүүлэх үүрэгтэй. Үүнд Үндэсний урлаг, Сонгодог, орчин үеийн урлаг ордог. Түүнчлэн бүх нийтийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй. Соёл урлагаар дамжуулан иргэдийг соёлтой болгож буй.

Соёлын яам аль болох цахим контентоос зайлсхийж ажиллаж байгаа аж. Хүүхдүүд хэдийнээ дижитал ертөнцөд ороод  бүтээлч байх цаг хугацаагаа өнгөрүүлдэг болчихсон. Энэ нь манай улс бүтээлч иргэнгүй болох эрсдэлтэй болсон гэдгийг албаны хүн онцолж байв. Жишээ татахад, сурагч хүүхэд зургаан цагийн турш гар утас ухаж өөрт хэрэггүй зүйлсийг үзэж, сонсож байхын оронд өөрөө бүтээлчээр бүтээл урлах, ном уншихад энэ цагаа зарцуулж, бүтээлчээр өнгөрүүлэх боломжоо алдаж байна л гэсэн үг юм. Иймд дижитал ертөнцөөс хүүхдүүдээ яаж аврах вэ? гэдэг нь ганц манай улсын асуудал биш дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Тэгэхээр Соёлын яамны бодлого нь бодлогоор театрт авчирч үзүүлэх. Ингэснээр бүх нийтийн боловсролыг эзэмшинэ. Тухайлбал, хаалгаар чихэлдэхгүй орж ирэх, үзвэр үзэхдээ гадуур хувцсаа өлгүүрт өлгүүлэх, суудлыг үзвэр эхлэхээс өмнө эзэлж суух, хог хаяхгүй байх, хүүхэд гар утсаа унтраах, хажуудах хүндээ саад болохгүй байх, уран бүтээлчидтэй амьд харилцаа авах гэдэг нь тухайн хүүхдийн дотоод ертөнцийн мэдрэмжийг нээх чухал арга хэмжээ байдаг. Энэ нь цахим контентоос зайлсхийж хүүхдэд биеэр мэдрүүлэх, соёл урлагийг ойлгуулах юм.

-Соёлын эрхийн бичиг хэрэгжсэнээрээ дуу хөгжмийн багшгүй сургуулиудын сурагчдад чөлөөт уран бүтээлчидтэйгээ хамтарч соёл, урлагийн боловсрол олгоно- 

Сонгино Хайрхан дүүрэг 340 мянган иргэнтэй. Тэгсэн хэр нь ганц ч Соёлын төв байхгүй гэнэ. Ингэхээр тус дүүрэгт амьдардаг хүмүүсийн соёлын үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байгаа юм. Партизанд Соёлын төв нэг бий. Гэхдээ Саппоро, нэгдүгээр хороололд амьдардаг хүүхдүүд тэр хол очиж соёлын үйлчилгээ авахгүй. Үүнээс үүдэж тухайн дүүргийн хүүхдүүд соёл урлагийн үйлчилгээ авах боломжгүй болж байгаа юм. Тус дүүргийн хүн ам нь 5-7 долоо аймгийн оршин суугчтай тэнцэх тоо. Тэгвэл эдгээр аймгуудад 100-140 Соёлын төв байдаг аж. Тэгэхээр асуудал өнөөдөр орон нутагт байна уу? гэдгийг эрх баригчид эргэж харах цаг нь болжээ. Нийслэл хотын захын дүүргийн хүүхдүүд соёл урлагийн үйлчилгээ авах боломжгүй амьдарч байна.

Иймээс л Соёлын яамнаас Улаанбаатарт Паласыг төлбөрийг нь төлж 3000 өсвөр насны хүүхдүүдэд “Хайрын виз” драмын жүжгийг үзүүлж байна. Агуулгын хувьд энэ насныханд зориулсан Улсын драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийг авчирч тоглуулсан нь энэ юм. Үүгээрээ хүүхдүүдэд хүрч үйлчилж байна гэсэн үг.

Мөн бүтээлч сарын хүрээнд СХД соёлын төвгүй дүүрэг байгаа учраас урлаг заалаар нь дамжуулан үйлчилгээ хүргэж байгаа аж. Соёлын салбарын залуучуудын зөвлөл гэж байдаг юм байна. Энэхүү зөвлөл нь Соёлын яамтайгаа хүчээ нэгтгэн бүх чадлаараа хамтран ажилладаг гэв. Соёлын яам болон харьяа байгууллагын албан хаагчдын хүн хүчний асуудал дутмаг аж. Тиймээс чөлөөт уран бүтээлч нараа бүтээлч сарынхаа үйл ажиллагаанд татан оролцуулдаг байна. Соёлын эрхийн бичиг хэрэгжсэнээрээ дуу хөгжмийн багшгүй хичээл орох боломжгүй болчхоод байгаа энэ үед тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа уран бүтээлчдээ дайчлан ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтраад хүүхдүүддээ соёл урлагийн боловсрол олгох зорилтыг тавьжээ.

Нийт 33 мянган чөлөөт уран бүтээлч байдаг аж. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль батлагдаж байж “Соёлын эрхийн бичиг” хэрэгжиж эхэлнэ. Ингэснээрээ Соёлын яамны харьяа байгууллагын 6245 албан хаагчаас гадна 33 мянган чөлөөт уран бүтээлч нар дайчлагдаж өсвөр насныханд олгох соёлын хүртээмж нь дээшлэх юм.

-Эрхийн бичиг хэзээ хэрэгжих вэ?-

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг өргөн барихад “Соёлын эрхийн бичиг” орж ирсэн юм. Уг хуулийн наймдугаар зүйлт 16-18 насныхан гэж заажээ.  16-18 насны хүүхдүүддээ эрхийн бичгээ хэрэгжүүлэх гээд боловсролын яам, Цахим хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Имонголиа академи зэрэг хамтарсан томоохон байгууллагуудтай ажиллаж байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд и-монголиа систем дээр 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахаар дата үүсдэг. Энэ цагаас нь эхлээд хэрэгжүүлж эхэлье гэж үзсэн. Ингэж байж цахимаар кодоо авч үйлчилгээ авах боломжоор хангагдах аж. 16, 17, 18 настай хүүхэд улсын хэмжээнд 140 мянга хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлэх нь ээ.

Улс орон даяар хэрэгжих учир тандалт судалгааг заавал хийсэн байх ёстой гэнэ. Энэ удаагийн “Соёлын бүтээлч сар”-аараа нийт 140 мянган хүүхдийнхээ тодорхой хувь буюу 51 мянган хүүхдээс улсын хэмжээнд тандалт судалгааг авч байгаа юм байна. Тандалт судалгааг авахдаа цаас тарааж эрхийн бичиг та нарт хэрэгтэй юу, хэрэггүй юу? Та нар эрхийн бичгээр юу хийхийг хүсэж байна гэсэн асуултад хариулт авахаасаа илүү бодитоор харилцаж имэйлээр нь код илгээж үүгээрээ эрхийн бичгээ аваад жүжгээ үзэж байгаа юм байна. Дараа нь судалгаагаа өгөх гэнэ.  Ингэж л хүүхдийн мэдрэмжийг авч судлахыг Соёлын яам илүүд үзжээ. Уг судалгаагаар цаашид юу хэрэгтэй байна гэдгийг давхар гаргаж ирэх зорилготой аж. Хүүхдүүд заал авах шаардлагатай байна гэж дуу нэгтэйгээр хэллээ. Тэгэхээр соёл урлагтай хамааралтай үйлчилгээг хүүхдүүдийг хамруулахын тулд тандалт судалгааг авч байна. Үүгээр бодит хэрэгцээтэй зүйлсийн жагсаалт гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, 51 мянган хүүхдийн хүсэл сонирхлоос судалгаагаа гаргаж ирэх гэж байгаа нь тун онцлог олзуурхууштай санагдлаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.