Comment.mn

Суудлын машин жалга руу унаж, хоёр хүн гэмтжээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газарт суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж, хоёр хүн гэмтсэн байна.

Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд круйзер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж, 72 настай, 69 настай эмэгтэй нар гэмтжээ. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тэднийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.   

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.