Comment.mn

Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээнээс дараагийн ШИНЭ АВАРГА төрнө хэмээн бэлэгшээв

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Дүнжингарав дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн дээд лигийн “Төв азарганууд” багийн эзэн, “Монгол групп”-ын ерөнхий захирал, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав санаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.

Тус арга хэмжээний үеэр болсон хүчит 256 бөхийн барилдааны их шөвөгт “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд,  болсноос Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат,”Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар үлдсэнээс үзүүр түрүүнд улсын начин Хүдэрбулга нь улсын харцага Бямба-Отгоныг давснаар тус арга хэмжээний түрүү бөхөөр шалгарчээ.

Нутгийнхаа 100 жилийн ойн арга хэмжээнд Төв аймгийн уугуул бөх болох улсын начин Д.Хүдэрбулга түрүүлсэнд олон хүн бэлгэшээж, ирэх онд Төв нутгаас гаралтай аваргуудын залгамж халаа болсон аваргууд төрөх нь хэмээж байв.

Төв нутгийн бөхчүүдийн залгамж халааг Дүнжингарав дэвжээ бэлтгэн сургуулилтыг базаадаг бөгөөд 15 гаруй жилийн түүхтэй тус дэвжээний тэргүүнээр Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын манлай уяач, “Монгол групп”-ын захирал, Баасансүрэнгийн НЯМЖАВ ажилладаг юм.

Төв аймгаас гаралтай улсын цолтой бөхчүүдийг нэрлэвэл :

1.Дархан аварга

1. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат идэр шаламгай, улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягг итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга ЖИГЖИДИЙН МӨНХБАТ

2. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өсөх идэр, үлэмж бадрах, саруул сайжрах, хуйрнин шуугигч, саруул сайжрах, үнэн зоригт, цогт гарамгай, далай даян, дархан аварга АГВААСАМДАНГИЙН СҮХБАТ

2. Улсын аварга

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат өсөх идэр, чин зоригт, бат суурьт, хурц идэр, тод сонин үзэсгэлэнт, саруул сайжрах, бууршгүй хүчит, чин зоригт, улсын аварга ДАГВАЦЭРЭНГИЙН ХАДБААТАР

3. Улсын арслан

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат улсын арслан ПЭЛЖИДИЙН БАТ-ОЧИР

2. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан ЛУВСАНМӨРИЙН ЧИМЭД

3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат улсын арслан САМДАНГИЙН ОРГОДОЛ

4. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат улсын арслан ЛУВСАНЧИМЭДИЙН СОСОРБАРАМ

5. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат улсын арслан ПҮРЭВИЙН ДАГВАСҮРЭН

6. Төв аймгийн Баянзүрх сумын харьяат улсын арслан ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭРДЭНЭ-ОЧИР

4. Улсын заан

1. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын заан ЛУВСАНШАРАВ

2. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан ЖАМБЫН ЖАДАМБА

3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат улсын заан НЯМЫН САМДАН

4. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын заан ДАШИЙН ЧОЙМБОЛ

5. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат улсын заан СҮНДЭВИЙН ЖҮРМЭД

6. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын заан ЭРДЭНИЙН ЗУНДУЙ

7. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат улсын заан ЖАМЦЫН ТӨМӨРТОГТОХ

8. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат улсын заан ЦЭДЭНДАМБЫН БАЯРСАЙХАН

9. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат улсын заан РЭНЦЭНХҮҮГИЙН ГАНСҮХ

10. Төв аймгийн Аргалант сумын харьяат улсын заан ДОРЛИГЖАВЫН АМГАЛАНБААТАР

11. Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан БАТЗОРИГИЙН БАТМӨНХ

5. Улсын харцага

1. Төв аймгийн Лүн сумын харьяат улсын харцага ДАНЗАНДАРЖААГИЙН СЭРЭЭТЭР

2. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат улсын харцага ЛҮНДЭГИЙН БАДАРЧ

3. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат улсын харцага ЖАНЧИВРАВДАНГИЙН НАМЖИЛДОРЖ

4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага ӨЛЗИЙБАТЫН ДАВААБААТАР

6. Улсын начин

1. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат улсын начин ИШИЙН ДАНЗАН

2. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын начин ДАГДАНГИЙН СЭНГЭ

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын начин ЦЭРЭНЖАВЫН ДАМДИН

4. Төв аймгийн Лүн сумын харьяат улсын начин ЧУЛУУНЫ ГОМБО

5. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат улсын начин ПЭРЭНЛЭЙН СУНДУЙ

6. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат хурц шаламгай, үнэн хүчит, улсын начин ЦЭНДЖАВЫН ГОЧООДОРЖ

7. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат өсөх идэр, улсын начин РЭНЦЭНХАНДЫН БАЛДОРЖ

8. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат үнэн хүчит, өсөх идэр, улсын начин АДИЛБИШИЙН НАГНАЙДОРЖ

9. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат улсын начин БАТ-ОЧИРЫН ПҮРЭВДОРЖ

10. Төв аймгийн Бүрэн сумын харьяат улсын начин МӨНХИЙН ЗАГДСҮРЭН

11. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат улсын начин ЖИГМЭДИЙН АЛТАНГАДАС

12. Төв аймгийн Баянзүрх сумын харьяат улсын начин ГАРАМЖАВЫН ГАНХҮҮ

13. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өсөх идэр чимэгтэй улсын начин ХЭНМЭДЭХИЙН АМАРАА

14. Төв аймгийн Гачуурт сумын харьяат улсын начин БАЛГАНЫ БАЯНБААТАР

15. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын начин ХЭНМЭДЭХИЙН ТҮВШИНСАНАА

16. Төв аймгийн Заамар сумын харьяат улсын начин ДУЛАМСҮРЭНГИЙН НАМДАГ

17. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат улсын начин ЦЭГМЭДИЙН ГЭРЭЛТ-ОД

18. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин БАЗАРБАДЭРНААГИЙН БАДАМ-ОЧИР

19. Төв аймгийн Заамар сумын харьяат өсөх идэр чимэгтэй улсын начин ЖАНЧИВЫН ОТГОНБАЯР

20. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат өсөх идэр чимэгтэй улсын начин ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН

21. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин ГАЛСАН-ОЧИРЫН ГАНЖАД

22. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин ДОРЖХАНДЫН ХҮДЭРБУЛГА

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.