Comment.mn

САЙН МЭДЭЭ: Ubcab ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй унаагаар үйлчилж байна

Огцом хүйтэрч байгаа энэ цаг үед такси үйлчилгээний цоо шинэ стандартыг Монголд нутагшуулж, тэр хэрээр хэрэглэгчдийн таашаалд нийцэж, талархлыг хүлээгээд буй “UBCab”-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлжээ. .

Та бүхэн цаашид өглөө ажилдаа явах, орой харих замдаа тус байгууллагын үнэгүй UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн жолооч нар маань өнөөдөр өглөө гэхэд л 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэсэн аж.

Энэхүү үйл ажиллагааг хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаагаа UBCab-ын жолооч нар мэдэгдэв. Дашрамд дурьдахад тус хамт олон саяхан 24 цагийн рестораныг жолооч нартаа зориулан нээсэн бөгөөд шөнийн цагаар үйлчилгээнд явж буй хэн бүхэн зорин очиж халуун хоолоор үйлчүүлэх боломжийг нээж өгсөн юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, манлайлан ажиллаж буй танай хамт олонд талархлаа.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.