Comment.mn

Улсын тусгай хамгаалалтын бүсэд түр хугацаанд газар эзэмшиж байсан иргэд хувийн ашиг сонирхлын үүднээс “Эсү трейд” компанийн нэр хүндэд халдаж байна

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эсү трейд” ХХК-ны барьсан “Алтан богд” хотхон 2022 оны 4-р сарын 18-ний өдөр ашиглалтад орсон. Туухайн компани хотхоны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар газар эзэмшигч 4 айлтай харилцан тохиролцож гэрээ хийсэн.

Гэрээний тухайд хотхон дотроо тус тус 1 өрөө байранд оруулахаар тохиролцож, газар эзэмшигч иргэд ч зөвшөөрсөн. Дээрх газрын хувьд дархан цаазат хамгаалалтын бүс бөгөөд ямар нэгэн байдлаар өмчилж бусдад зарж борлуулах үндэслэл байхгүй юм. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг 4 айлд 2015 оны 9-р сарын 18-нд 5 жилийн хугацаатайгаар өгч байсан. Тус эзэмших эрхийн хугацаа 2020 оны 9-р сарын 18-нд дуусгавар болсон байна. 

Гэвч 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх авсан иргэдийн зүгээс, эзэмших эрхийн хугацаа дуусаж, сунгалт хийлгээгүй атлаа Эсү трейд компаниас газраа авах талаар шаардаж эсэргүүцлээ илэрхийлээд буй. 

Энэ асуудлын талаар “Эсү трейд” компанийн хуулийн зөвлөх Эрдэнэ-Мөнх мэдээлэл өглөө. 

Тэрбээр “2020 оны 4-р сард тухайн газар эзэмшигч 4 иргэнтэй гэрээ байгуулаад орон сууц захиалгаар барих нэртэй буюу арилжааны шинж давамгайлсан гэрээ байгуулсан. Эсү трейд компанийн 4 иргэнтэй хийсэн гэрээний гол зарчим нь Иргэд  газар ашиглах эрхээ хугацааг нь сунгуулаад , эзэмших эрхээ хадгалж үлдэх , харин компани орон сууцны зориулалттай байрыг шилжүүлэн өгөх байсан гэтэл Дархан цаазат хамгаалалтын бүсэд байгаа газрыг ашиглах эрхийг дамжуулан худалдах болон шилжүүлэх хориотой байдаг. Ийм шалтгаанаар иргэдийн зүгээс тухайн эзэмшил бүхий газраа сунгуулж чадаагүй  өөрөөр хэлбэл тэр газар нь Эсү трейд болон иргэдийн аль альных нь нэр дээр байхгүй нийтийн өмчлөлд шилжсэн газар байгаа юм. Ингээд тухайн газар Эсү трейд компанийн нэр дээр байхгүй байхад иргэд хандах ёстой газартаа хандахгүй компани руу дайрч байгаа нь тус байгууллагын нэр хүндэд халдсан ёс зүйгүй үйлдэл юм.

Иргэдийн хувьд газар эзэмших эрхээ Богд уулын захиргаа юм уу холбогдох яамнаас авах эрх нь нээлттэй. 

“Эсү трейд” компанийн хувьд 4 айл гэрчилгээгээ сунгуулж гэрээний үүргээ биелүүлээгүй ч гэсэн айлуудыг хохиролгүй болгох үүднээс 50-60 сая төгрөгийн 1 өрөө байрны үнийг өгөхөөр болж иргэд зөвшөөрсөн байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа газраа авах талаар маргаан үүсгэж залилан хийж буй мэтээр ашиг хонжоо хайж хүмүүсийн тулгамдсан асуудлыг буруу талаас нь сенсацлан хувийн хандалтаа өсгөдөг хэсэг бүлэг хүмүүсийн  хий хоосон ярианд итгэж ор үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргаж байна. Тухайн газар тусгай хамгаалалтын бүсэд байгаа учраас өмчлөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл өөрсдийн нэр дээр газрыг сунгуулж албан ёсны бичиг баримтыг авч чадаагүй хэрнээ 50-60 сая төгрөг авах нь хангалтгүй байна гэж эсэргүүцэл илэрхийлээд байгаа бөгөөд тухайн газрын асуудалтай иргэдээс гадна ямар ч хамааралгүй настай эмэгтэйчүүд “Эсү трейд” компаниас болж хохирч байгаа мэт дүр зураг харуулан их хэмжээний мөнгөн дүн нэхэмжлэн ашиг олох сонирхолтой байгаа нь харагдаж байна. “Эсү трейд” компани иргэдтэй тохиролцон тус газрыг нийтийн ногоон байгууламж, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын талбай, хүүхдийн тоглоомын талбайгаар тохижуулсан юм. 

ТОХИЖУУЛСАН ТАЛБАЙН ЗУРГААС 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.