Comment.mn

Д.Амарбаясгалан: Үндсэн хууль аль ч сонгуулийн тогтолцоог авч хэрэглэх нөхцөлийг хангасан заалттай болох ёстой

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоотой холбоотой өөрчлөлт оруулахгүйгээр УИХ сонгуулийг явуулахаа бусад хуулийн дагуу шийдвэрлэх бүрэн эрх УИХ-д үлдэж байгаа юм. Тэвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Бид нийгмийн хөгжлийн түвшинд таарсан, хэрэгцээ шаардлагад нийцсэн сонгуулийн тогтолцоог авч хэрэглэдэг байхыг нээлттэй байлгах ёстой. Үүнийг улс төрийн зорилгоор 2012, 2016 онуудад ҮХЦ-ийн шийдвэрээр хааж байсан. Энэ бол маш бүдүүлэг шийдвэр. Харин ҮХЦ энэ удаад байх ёстой шийдвэрийг гаргалаа, заслаа. Одоо Үндсэн хууль аль ч сонгуулийн тогтолцоог авч хэрэглэх нөхцөлийг хангасан заалттай болох ёстой” гэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзсэн юм.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • tiim shvv odoo vndsen huuliig oorchloh heregtei odoo l ymar negen doriwtoi oorchlolt hiihgvi bol ene uls chini bvr dampuurch duuslaa

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.