Comment.mn

Монгол Улсад анх удаа багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх ажил явагдаж байна

Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-г Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулах эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүд батлагдаад 4-5 жил болж байгаа юм.

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-нд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэхэд хөндлөнгийн үнэлгээний шалгалт зохион байгуулагдах асуудал тусгагдсан байгаа. Мөн БШУ-ны яаманд Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс шинээр байгуулагдсан бөгөөд тус хэлтэс багшийн ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулан БШУ-ны яам болон Засгийн газарт тогтоол гаргуулахаар өргөн барьжээ.

Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 24-27 ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг орон даяар зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчийн 654 ерөнхий боловсролын сургуулийн 31.000 багш хамрагдаж байна. Үнэлгээг 100 хувь гэж тооцвол өнөөдрийн авагдаж байгаа үнэлгээний шалгалтын дүн 35 хувийг нь эзэлж, эцэг эх, сурагч, сургуулийн захирал сургалтын менежер гэсэн 3-4 талын үнэлгээ 65 хувийг эзлэх юм. Олон талын үнэлгээний гол цөм нь эцэг, сурагчид. Эцэг эхчүүд хүүхдийнхээ багшид, сурагчид багшдаа үнэлгээ тогтооно гэсэн үг.

Энэхүү үнэлэгээ хийгдсэнээр тухайн багш өнөөдөр авч байгаа үндсэн цалин болон нэмэгдэл дээрээ дахин 10-25 хүртлэх хувийн урамшуулал авах боломж бүрдэх юм.  Тавдугаар сард өгсөн гүйцэтгэлийн үнэлгээр хангалтгүй эсвэл бага хувийн урамшуулал авахаар үнэлэгдсэн багш нар ирэх 12-р сард хийгдэх үнэлэгээгээр урамшуулалын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.