Comment.mn

Х.Баттулга зулын гол болно гэж айлгаад Дээд шүүхээр шийдвэр гаргуулдаг жишиг тогтоох гэж байна

Тасралтгүй хоёр жил үргэлжилсэн АН-ын зөрчил ойрын өдрүүдэд дахин хурцдаж жагсаж сурсан АН-ынхан хоёр дахь өдрөө гудамжинд өнжиж байна.

Энэ удаа жагсаалын талбайгаараа Улсын дээд шүүхийн үүд хаалгыг сонгож, бие даасан, хараат бус байх ёстой засаглалд нөлөөлөхөөр улайрч байгаа юм.

Хоёр хуваагдсан намынхан УДШ-ийн замын хоёр талд бөөгнөрч нэг хэсэг нь Х.Баттулгыг АН-ын дарга болгохгүй бол зулын гол болно хэмээн заналхийлж байгаа бол нөгөө хэсэг нь өнөө хэдээ “АН-даа ирээч” хэмээн аргадаж, олон нийтийн дургүйцэл, эгдүүцлийг төрүүлж, шоолуулан шоглуулцгааж байна.

АН-ын даргын маргаан тойрсон өргөдөл, гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэх сургаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга Улсын дээд шүүхийн үүдэнд өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг цуглуулан, ач гучаа хараад сууж байх ёстой эмээ, өвөө нараар “зулын гол болно” гэсэн үгийг хэлүүлж эхэллээ.

Женкогийн улайрсан тэмцлийг АН-ынхан зүгээр хараад суусангүй. Бүгд л Х.Баттулгад шүүхийн хараат бус байдалд нөлөө үзүүлэхээр чичирч байна гэсэн онош тавьж, олон нийтийн сүлжээн дэх хаягуудаараа мэдэгдэж байна.   

Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл өөрийн твиттер хаягтаа “Путины Баттулга шүүх эрх мэдэл өөрийнх нь хүсэл зоригоос хараат байх ёстой гэж Ерөнхийлөгч байхдаа үздэг байв. Одоо гудамжинаас зулын гол болно гэж айлгаад Дээд шүүхээр шийдвэр гаргуулдаг жишиг тогтоох нь. Тэгвэл хараат бус шүүх гэж институц устана дагаад ардчилал нурна” хэмээн жиргэжээ.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.