Comment.mn

“MISS WHEELCHAIR WORLD” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ БҮСГҮЙ ОРОЛЦОНО

Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний хоёрдугаар уралдаан 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулагдаж Үндэсний ялагч, тэргүүн титмийн эзнээр  Б.Лхамсүрэн шалгарсан юм.

Тэгвэл тус тэмцээний ялагч Б.Лхамсүрэн 2022 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо зохион байгуулагдах “Miss Wheelchair World” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор дэлхийн улс орнуудаас шилдэгийн шилдэг 25 бүсгүйд шалгараад байна.

Түүнийг дэмжин ажиллаж буй Бриллиант клуб ТББ болон Үндэсний ялагч, сайхан бүсгүй Б.Лахмсүрэнд цаашдын олон улсын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.