Comment.mn

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож 64 бөх бөрилдав

Говь-Алтай аймгийн Тонхил суманд Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол энэ сарын 7-нд болжээ. 

Сутай хайрханыг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Чинбүрэн, ЭМ-ийн сайд С.Энхболд болон Говь-Алтай аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Мөн 032 дугаар ангийн хүндэт харуулын цэргүүд очжээ.

Тахилга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун үзүүрлэжээ.

Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст уул юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ.

ВИДЕО: Тахилгын ёслол /Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл фэйсбүүк хуудсаас авав/

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.