Comment.mn

УОК: Арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл ХИЛЭЭ НЭЭХГҮЙ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. 

Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах саналыг гаргажээ. Ингэснээр ирэх арванхоёрдугаар сард хилийг нээнэ гэсэн үг юм. Тус саналыг лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм. 

Үүнээс гадна хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа аж.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварт цар тахлын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хааж, гадны зорчигчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.