Comment.mn

1 нас 4 сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт төрсөн эцгийг нь холбогдуулан шалгаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Аравдугаар сарын 25-н буюу өчигдөр 20:00 цагт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд 1 нас 5 сартай хүүхэд нас барсан байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэгийг хийж ажиллалаа. Ингэхэд 1 нас 4 сартай Б нь гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Яг одоо задлан шинжилгээ хийгдэж байна.

Уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг 33 настай З-г холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, гэрчүүдээс мэдүүлэг аван ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр аравдугаар сарын 24-ний өдөр Төв аймагт 78 настай Ц-г түүний төрсөн охин 33 настай О зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.