УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга гэх Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр Ж.Батзандан: ” УИХ-ын 2020 оны сонгуулийн шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш гурван сар өнгөрлөө.100 хоногийн турш ШИНЭ нам сонгуулийн үр дүнг хүндэтгэж, ажиглалтын байдалд байлаа. 100 хоног өнгөрлөө. Одоо сөрөг хүчнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь цаг боллоо. Нийт 300 гаруй мянган сонгогчийн санал авсан ШИНЭ нам шударга ёсны тэмцлээ эхлэх болно гэдгээ зарлаж байна” хэмээсэн юм. Мөн ШИНЭ нам хяналттай засаглалыг хяналтад оруулахын төлөө орон нутгийн сонгуульд сөрөг хүчний намуудтай нэгдсэн блок байгуулж оролцож байгаа.Түүнээс бус намууд нэгдсэн гэсэн үг биш. Биднийг АН-тай нэгдсэн гэж худал мэдээлэл гаргаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд бол ШИНЭ намын нэг л гишүүн. АН-тай нэгдэх хэрэгтэй гэдэг нь тэр хүний л хувийн байр суурь. Манай намынхан яаран АН-тай нэгдэхийг хүсэхгүй байгаа гэв. Эцсийн шийдвэрийг намын хурлаар шийднэ. гэвТүүний хөндсөн хоёр дахь асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой байлаа.Тодруулбал ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг хариуцсан Засгийн Газрын ажлын хэсгийн даргаас чөлөөлж, 44 дүгээр тогтоол гарган, Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нарын ахалсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардахаар “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй өдөр бүр уулзаж байна, Ерөнхий сайдаа таны хажууд байгаа Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр гэх МАНАН дэглэмийн хоёр төлөөлөгчийн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардах санаархлыг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна хэмээв.Түүнчлэн тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Алдагдсан орд газруудаа иргэддээ эргүүлэн авч өгнө. Таван гишүүнтэйгээ хамт Монголд шударга ёс тогтооно” гэж хэлж ярьж байсныг нь сануулсан юм.Тэрээр гуравдахь асуудал болгож, эрүүдэн шүүгдсэн Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардаж буйгаа илэрхийлэв.
Төстэй мэдээлэл
Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл” үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй. Аливаа улсын...
14 Үзсэн
Азийн залуучуудын пара наадамд оролцох ӨСВӨРИЙН тамирчдад ХОЛБОГДОХ ЯАМ, АГЕНТЛАГУУД анхаарлаа ХАНДУУЛАХ газар алга байна
Тэмцээний замын зардал болон бусад төсөвт Монголын Үндэсний Паралимпын Хорооноос өөр дэмжлэг үзүүлж буй газар байхгүй байгаа аж. Тэмцээн болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад санхүүгийн асуудал нь хэвээр байна...
24 Үзсэн
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ
Соёл, урлагийн мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага, хамт олны шинэ жилийн баярын үйл...
17 Үзсэн




