Comment.mn

“HoReCa Mongolia Conference 2020” зочлох үйлчлэх салбарын чуулга уулзалт болно

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? “HoReCa Mongolia Conference 2020” 2 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар болон энэ жилийн гол сэдэв юу байх талаар уншигчдад мэдээлэл өгөөч.

Б.Дэлгэржаргал: – Энэ жилийн “Horeca Mongolia conference” нь 2020 оны 9-р сарын 26-нд буюу Дэлхийн Аялал Жуулчлалын өдөрийг угтан зохион байгуулагдах гэж байна. 2019 онд анх удаа зохион байгуулахдаа бид “Ногоон бүтээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байхад 150 хүн хамруулах төлөвлөгөөтэй байсан ч 230 хүн хамрагдаж үндсэн үйл ажиллагаа 18:00 цагт өндөрлөх байсан ч хүмүүс танхимд үлдэж хоорондоо туршлага солилцсоор байсан юм. Энэ жилийн гол сэдэв бол “Борлуулалтаа удирдах нь” гэх агуулга, ач холбогдол бүхий сэдвийг сонгож маркетинг, борлуулалт, цахим технологи гэсэн үндсэн сэдвээр ярилцана. Цар тахлын үед болон үүний дараа зочлох, үйлчлэх салбарынхан яаж борлуулалтаа удирдах тухай нээлттэй ярилцах юм. Зочид буудлын маркетингийн үйл ажиллагаа, орон нутгийн зочид буудлын борлуулалтыг удирдах, зоогийн газрын сошиал борлуулалт, сүлжээ зочид буудлын борлуулалтын удирдлага, зочид буудлын онлайн борлуулалтыг өсгөх аргачлал зэрэг олон сэдвийг хөндөхөөр төлөвлөөд байна.

-Цаашид жил бүр зохион байгуулагдах уу? Илтгэгч, хүндэт зочдоор мэдээж салбартаа үр бүтээлтэй олон жил ажилласан мөн шинэ залуу үеэс ч харагдаж байна…

Б.Дэлгэржаргал: Тийм ээ, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой. Зочлох үйлчлэх салбарт ийм чуулга уулзалт үнэхээр үгүйлэгдэж байсан юм гэдэг нь өмнөх жил анх удаа зохион байгуулсны дараа бизнес эрхлэгчид болон уулзалтанд оролцсон салбарын ахмад үе, залуусаас сайшаал, урмын үгс ихээр авсан тул үргэлжлүүлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Бид салбарын өмнө тулгамдсан асуудлыг ярихаас гадна цаашдын хөгжилд анхаарсан, гарц шийдлийг ярилцахыг чухалчилдаг. Тиймээс салбартаа амжилттай ажиллаж байгаа хүмүүс туршлагаасаа хуваалцаж, нэгнээсээ суралцах, халуун дулаан ярилцлага өрнүүлэх боломж олгодог.

Харин илтгэгчид, хүндэт зочдын хувьд маш зөв асуулт асуулаа. Мэдээж төр, хувийн хэвшлийн аль алины оролцоотой тэдгээрийн бодлого шийдвэр, цаашдын төлөвлөгөө зэргийг хэрхэн уялдуулах, бизнес эрхлэгчид болон маркетеруудаас бүрдсэн илтгэгчдийн маш сонирхолтой сэдвүүд хүлээж байгаа. Зарим онцлох илгэл тавих хүмүүсээс дурдвал “Номадс”-ын сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч М.Есөнмөнх, “Чингис Хаан Цогцолбор” ХХК-ийн Маркетингийн албаны дарга О.Пүрэвпунцаг, “Бат Солюшн Партнерс”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү гэх мэт цаг үеийн шинэ санаа, мэдээ мэдээлэл, шилдэг туршлагууд хуваалцах маш олон илгэгчид цуглан бүтэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх болно.

– Чуулга уулзалтад оролцогчдын тоо хязгаартай юу? Хэн хамрагдах боломжтой вэ?

Б.Дэлгэржаргал: Зочид буудал, ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар, шөнийн клуб, караоке, катеринг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчдид, энэ салбарт шинээр үйл ажиллагаа явуулахаар сонирхож буй хэн бүхэнд нээлттэй бөгөөд 150 хүний суудлаар тоог хязгаарлана.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfZ02cPu5bewWdVnp95lKWr2-yDX8UnM3ShglOCNH_tphyMJQ/viewform?fbclid=IwAR1vFveVFESx-2a7ByksgyAHQVi-6FSLZO9UK8WJK3ZZ6MnoZq17a7hZtaU

Бүртгэлтэй холбоотой  мэдээлэл авах бол 88092319, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл авах бол 88106729 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Тус чуулга уулзалт зохион байгуулаж буй төвийн талаар уншигчдад нэмэлт мэдээлэл өгөөч

Б.Дэлгэржаргал: Зочлох Үйлчлэх Салбарын Сургалт Хөгжлийн төв” нь бүх төрлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдээлэл өгөх, салбарын хөгжилд чиглэж ажилладаг. Энэ хүрээнд бид “Horeca magazine” сэтгүүлийг 2011 оноос “Hospitality Culture” сонинг, “Welcome to Mongolia” аяллын хөтөч ном зэргийг 2018 оноос эрхлэн гаргаж байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 1 – 2 аймгийг сонгон үнэ төлбөргүйгээр сургалт, зөвлөгөө зохион байгуулдаг. Салбартаа мэргэжлээрээ ажилладаг туршлагатай баг хамт олон багш нараас бүрдсэн баг байдаг. Хамтран ажиллах хэн бүхэнд нээлттэй.

-Ярилцсан танд баярлалаа, та бүхний ажилт өндөр амжилт хүсье!

Эвентийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үнэ үү.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.