Comment.mn

Н.Батсуурь: Надаас хориотой бодис илэрсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцлагаа хүлээнэ

Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн билээ.

Н.Батсуурь

 “Би өнөөдөр өөрийн биеэр допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна. Би энэ оны долоодугаар сарын 12-нд Баяр наадамд үзүүрлэж Тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. 

Шинжилгээний хариуд “Таны биеэс эмийн бодис илэрсэн гэсэн байна” гэсэн байсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Допинг илэрсэн учраас эмнийхээ талаар ойлголт өгье. 

Хариу авснаас хойш гурван хоногийн хугацаанд уг эмийг судаллаа. Энэ бол зүрхний эм. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр жоргүй худалдаалагддаг” гэв. 

Мөн тэрбээр “Энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Надад уух юманд энэ эмийг хольж өгсөн байх гэдэг хардлага төрж байна. Гэхдээ энэ хариуг би хүлээн зөвшөөрч байгаа. Яалтач үгүй энэ эм миний биеэс илэрсэн. Би B сорьцын шинжилгээ өгөхгүй. А, B хоёр зөрсөн түүх бараг байхгүй. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэлээ.  

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.