Comment.mn

Допингтой бөхчүүдийн асуудал дахин асуудал тарих нь ээ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Улсын их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанаас хойш тунаж, үлдсэн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Тус шинжилгээний хариу хоёр хоногийн өмнө БНСУ-аас ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар том цолтой гурван бөхөөс допинг илэрсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бөхчүүдэд шинжилгээний хариуг танилцуулжээ. 

Энэ асуудлаар хамгийн түрүүнд шинэ аварга П.Бүрэнтөгс цахим орчинд мэдээлэл өгсөн бөгөөд энэ талаар “Допингийн эсрэг үндэсний төвөөс одоогоор надад ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Хариу ирсэн бол надад мэдэгдэх ёстой. Удахгүй хариугаа аваад та бүхэнд мэдэгдэнэ. Надад нууж хаах зүйл байхгүй. Үзүүр, түрүү бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсныг би гайхаж байна. Надад нууж хаах зүйл байхгүй” гэлээ. 

Үүнээс гадна допинг хэрэглэсэн гэх ярианд энэ жилийн үзүүрт үлдсэн улсын аварга Н.Батсуурь болон улсын арслан Р.Пүрэвдагва нарын нэр ч яваа юм.  Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ талаар ярихдаа, шинжилгээний хариу ирсэн ба удахгүй допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг Баяр наадмын зохион байгуулах коммисоос албан ёсоор зарлана гэсэн юм. Одоогоор ийм нэрс л ам дамжин яригдаж байгаа ч албан ёсоор зарласан мэдээлэл хараахан ирээгүй байна. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.